

Хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээллийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо сонслоо. ЭЦА-ны Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас өгсөн мэдээллээр Монгол Улсаас гадаад улсад бэлгийн мөлжлөг, хөдөлмөрийн мөлжлөгт өртөж хохирсон нийт 94 хохирогчийг ГХЯ-ны Консулын газар, ТЕГ-тай хамтран эх оронд нь авчрах ажил зохион байгуулжээ.
Сүүлийн 10 жилд гадаад улсаас эх оронд нь буцааж ирүүлсэн хохирогчдын тоо:
Тайланд-5, Лаос -11, Солонгос -1, Камбож-9, Мьянмар-18, Малайз-18, Турк -2, Хятад-28, Филиппин-2 байна.
Гадаад улсад биеэ үнэлж байгаа Монгол иргэдийн албан бус тоо:
Турк-300, БНХАУ-330, Хонг Конг -150, Макао-100, Сингапур -150, Малайз-300, Мьянмар-5, Камбож-2
