Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2026.05.05 14:50
503
Б.Баярбаатар: Бэлгийн мөлжлөг зэрэг гэмт хэрэг үйлдсэн Эпштейнтэй холбоотой асуудлаар сонсгол хийнэ

УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Эпштейн гэх хүнтэй холбоотой 3.5 сая хуудас материал АНУ-ын хууль зүйн яамны албан веб сайтад нээлттэй байршсан. Үүн дээр монголчууд ч гэсэн онцгой анхаарал хандуулж байна. Эпштейн гэх нөхөр ямар үйл ажиллагаа явуулж, ямар үйл ажиллагаа явуулж байсан бэ гэдэг асуудлыг судалж үзсэн. 

Нэгдүгээр, Энэ хүн бол бэлгийн мөлжлөг хийдэг, хүчирхийлэгч, бага насны хүүхдийг хүчирхийлдэг. Энэ нь мэйл, дуу дүрсний бичлэгээр баталгаажсан. 

Хоёрт, Санхүүгийн гэмт хэрэгтэн. Мөнгө угаасан. Морин уралдаан, үнэт чулуу, уран зураг, эдлэн газар, хаус гэсэн зүйлүүдээр мөнгө угаалтын технологи нь хэрэгждэг. 

Гуравт, бусад улс орнуудын улс төрд нөлөөлж, тодорхой шийдвэрүүдийг гаргах, лобби ажлууд хийсэн. Энэ гурван зүйл нь хоорондоо уялдаатай нь баримтуудаас харагдаж байгаа. 

Харамсалтай нь өнөөдөр Монгол Улсын төрийн тэргүүнээр болон Ерөнхий сайдаар, гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан хүмүүсийн нэр үүнд холбогдсонд гол учир байгаа юм. Асуудалд ултай суурьтай хандах ёстой гэсэн үүднээс нээлттэй сонсгол зохион байгуулах хүсэлт гаргаад, УИХ-ын гишүүд дэмжиж гарын үсэг зурж байна. 

Ц.Элбэгдоржийн гадаад хэргийн зөвлөх, дараа нь Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн гэдэг хүн Эпштейнтэй холбогдож захидал, харилцааны асуудал үүсгэсэн байдаг. Удахгүй монгол охин авч очно гэсэн майл нь олонд нээлттэй болсон. Үүний цаана хүний наймаа, бэлгийн мөлжлөг асуудал байж болзошгүй.

Шууд дамжуулалт: