m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
2026.05.05 15:22
552
"Кумтор"-ын гүйцэтгэх захирал Апсатаров: Бид Стокгольмын арбитр, Канадын шүүхүүд, Лондонгийн биржийн хаалтыг давж гарсан

"Туушин" зочид буудлын Сүлд бизнес танхимд Евразийн зургаан орны хөрөнгө оруулагч, банкир, уул уурхайн ТУЗ-ийн гишүүдийн оролцсон  форум боллоо. Форумд Киргизийн «Кумтор» УУҮГ-ын гүйцэтгэх захирал Бекбосун Жакшылыкович Апсатаров тус ордыг үндэсний мэдэлд шилжүүлснээс хойшхи санхүүгийн  тайлангаа танилцууллаа.

1997 оны 5-р сараас 2022 оны дунд хүртэл “Кумтор” ордоос 13.8 сая гаруй унци буюу 430 орчим тонн алт олборложээ. Зарим жил уг уурхан үйлдвэрлэл  Киргизийн ДНБ-ий 10 хүртэл хувь, аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн 25 хувийг бүрдүүлж байжээ.

Канадын оператор Centerra Gold-ын дэлхийн нэгдсэн орлогын 50 гаруй хувь нь яг энэ ордоос ирдэг байсныг Апсатаров онцоллоо.

Худалдаа эрхлэгчдийн сонирхлыг татсан хэсэг нь  хэлэлцээрийн санхүүгийн архитектур юм. 2022 оны 4-р сарын 4-нд байгуулагдсан Дэлхийн эвлэрлийн гэрээ нь Centerra-гийн хувьцаа 100 хувь Киргизэд шилжсэн. Энэ хүрээнд 86 сая ам.долларын бэлэн мөнгө шилжсэний 50 саяыг нь экологийн санд хуваарилсан гэсэн гурван үндсэн элементтэй байв.

 Үүнтэй зэрэгцэн «Кыргызалтын» 2004 оноос хойш эзэмшиж байсан Centerra-гийн 26 хувь буюу 77.4 сая хувьцаа хүчингүй болж, 3 тэрбум ам.доллараас давсан харилцан нэхэмжлэлийг арбитрын шийдвэргүйгээр хаасан.

17 жилийн хугацаатай, 147 тонн алтны нөөцтэй гүний олборлолтын төсөл одоо ажиллагаанд орж, 2025 оны эхэнд “Кумтор” үндэсний мэдэлд шилжсэнээс хойшхи нийт орлого 3.4 тэрбум ам.долларт хүрчээ.

Худалдааны зах зээлд институцийн дарамт ямар байж болохыг 2021-2022 он тод харуулсан. Тухайлбал Канадын “Centerra” нь Стокгольмын олон улсын арбитр, Канадын шүүхийн дампуурлын хэрэг, үйл ажиллагаа зогсоох оролдлого хийсэн. Хамгийн өвдөлтэй цохилт нь Лондонгийн хөрөнгийн биржээс Киргиз улсын хандалтыг хаасан явдал байв. «Энэ бол арилжааны түр зогсолт биш. Шууд институцийн дарамт. Гэвч бид ухарсангүй. Хэлэлцээр хаагдсаны дараа Лондон эргэн нээгдсэн», гэж Апсатаров онцоллоо.

Илтгэгч 2009 оны Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Монголын парламентын шинжээчдийн олон жилийн шүүмжлэлтэй холбон авч үзсэн. Үндсэн хууль тогтоомжийн зөрчил, ашиг хуваарилалтын тэгш бус бүтэц, ногдол ашгийн хойшлуулалт — энэ бүгд Апсатаровын хэллэгээр «зөөлөн бүрэн эрхт байдал»-ын анхны алхам.

 “90-ээд оны ашиггүй гэрээнээс хөрөнгөө буцаан авах зам бол зөвхөн Киргизийн түүх биш. Монгол улс зэрэгцээ замыг эхлүүлсэн. Манай туршлага танай шинэ хэлэлцээрт шууд хэрэгтэй”гэж илтгэгч онцлов.

Мөн илтгэлд 2026 онд олон улсын хэвлэл мэдээллээр өргөн тархсан Жеффри Эпштейний цахим захидал харилцааны материал байлаа. Эдгээр захидалд Эпштейн Монголын улс төрийн удирдлагатай олон жилийн харилцаа, 2013 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтэй уулзсан явдал, Улаанбаатар ба Rio Tinto-гийн харилцаанд шууд нөлөөлөх зөвлөлдөөнд оролцсон баримт тусгагдсан.

“Ийм хэмжээний гэрээг хариуцлага нь асуулт дагуулдаг зуучлагчдын оролцоотой бэлдэж байсан бол энэ нь зөвхөн Монголын сургамж биш. Хэлэлцээрийн ил тод байдал — энэ бол үндэсний аюулгүй байдлын асуудал. Хөрөнгө оруулагчдын хувьд ч энэ бол шууд эрсдлийн үнэлгээний асуудал” гэж Апсатаров хэлсэн.

Монголын талаас экспортлогчдын холбооны тэргүүн, доктор, профессор Д.Галсандорж зэсийн үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварын тоо баримт, «Цаг хугацааны хэлхээ» ТББ-ын үүсгэн байгуулагч Ч.Энхжаргал дэлхийн эдийн засгийн дефрагментацийн хүрээнд бүсийн хариу үйлдлийн зураглалыг танилцуулсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн доктор Д.Галбаатар, доктор Б.Гөлгөө нар “Эрдэнэс Оюутолгой”-гийн төрийн 34 хувийн хувьцаа нь институцийн нэмэлт хамгаалалт шаардаж байгаа бөгөөд татвар, ногдол ашгийн хуваарилалт нь өнөөдрийг хүртэл нээлттэй хэвээр байгааг тэмдэглэв.

Беларусийн “Калакспар” компанийн техникийн захирал Александр Сергеевич Соловьёв ил уурхайн нөхөн сэргээлт, тоосжилт, чимээ шуугианы стандартын Беларусийн туршлагыг танилцуулж, Хакас Бүгд Найрамдах Улсын тэргүүний орон тооны бус зөвлөх Михаил Александрович Крутских цахим хуралдааны горимоор Орос-Хятадын ногоон технологийн өнцгийг авчирсан. ШУТИС-ийн доктор С.Нандинцэг, Ж.Ижилмаа, «Эртэч Наран» компанийн доктор Дж.Сэрсмаа нар экологийн стандарт, орон нутгийн оролцооны тоо баримтыг танилцуулсан.

  Апсатаров төгсгөлд нь “Бид Стокгольмын арбитр, Канадын шүүхүүд, Лондонгийн биржийн хаалтыг давж гарсан. Манай balance sheet эргэн ирсэн. Танай өмнө ижил бэрхшээл гарч магадгүй. Гэхдээ гарц нь ухрах биш, давж гарах” гэлээ.