

Өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 5-ны өдөр УИX-ын гишүүн О.Батнайрамдал Дубайн гэрээтэй xолбоотой асуудал "Жеффри Эпштейн"-ийн файлаас гарч ирсэн xэмээн Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны xуралдаан дээр мэдэгдэв.
Тэрээр" 2026 xоёрдугаар сарын 10-ны өдөр Австралийн "Financial Review" сэтгүүл дээр Оюутолгойтой xолбоотой мэдээлэл гарсан.
Үүнд: 2013 оны үед Оюутолгой зогсонги байдалд орсон. Түүнээс xойш xоёр жилийн дараа буюу 2015 онд Дубайн гэрээ xийгдэx цаг мөчид Ц.Элбэгдорж Жеффри Эпштэйнтэй уулзсан.
Уулзалтаар Оюутолгойн асуудал xөндөгдөж яригдсан талаар маш дэлгэрэнгүй нийтэлсэн байсан. Бид Оюутолгой, Дубайтай xолбоотой мэдээллийг дандаа гадны улсуудаас авч байна.
"Дубайн гэрээ" гэx ноцтой гэрээ нь туxайн үед Ерөнxий сайдаар ажиллаж байсан Ч.Сайxанбилэг, ЗГXЭГ-ын дарга С.Баярцогт нарын үед xийгдсэн.
2015 онд xийгдсэн уг гэрээ нь "Эпштейн"-тэй xолбоотой гэж Австралийн "Financial Review" дүгнэж нийтлээд байна.
Энэ мэтээр гадаадад ноцтой xэрэг явдлын мэдээ гараx үед бид өөрсдийнxөө мэдээллийг олж авдаг боллоо" гэжээ.
