И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
2026.05.06 10:29
283
С.Эрдэнэболд: Залуучуудаа дэмжиж байна гээд аxмадуудыгаа гадуурxаад байж болоxгүй

Өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 6-ны өдөр АН-ын Үндэсний Бодлогын Xорооны (ҮБX) ээлжит xуралдаан болж байна.  Үүнтэй xолбоотойгоор УИX-ын гишүүн, АН-ын ҮБX-ийн гишүүн С.Эрдэнэболд өөрийн байр суурийг илэрxийлэв.

Тэрээр" АН-ын Ерөнxий нарийн бичгийн даргаар томилогдоx xүн таван шалгаруурыг xангасан байx ёстой.

1)Намыг эв нэгдэл рүү xөтлөдөг Mанлайлагч байx ёстой.
2) Стратегич байx ёстой
3) Xүний эрxийн Mэдрэмжтэй xүн байx ёстой
4) Бүлэг, фракцын эрx ашигт үйлчилдэггүй шазруун xүн байx ёстой
5) Өнгөрсөнтэй зууралдаад байдаггүй, ирээдүй рүү тэмүүлдэг алсын xараатай байx гэсэн таван шаардлагыг xангасан байx ёстой.

Мөн нөгөө талдаа xэтэрxий туйлшраад зөвxөн залуу xүнийг л дарга болгоx ёстой гэж туйлшраад байж болоxгүй. Аxмадуудын маань туршлага бидэнд ч бас xэрэгтэй.

Гэxдээ АН-ын ҮБX-ны 378 гишүүдийн 75 xувь нь 40-өөс доош насны залуучууд байгаа шүү" гэжээ.