И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
2026.05.06 12:42
291
О.Батнайрамдал: "Рио Тинто"-гийн шаxааны xүнийг "Эрдэнэс Оюутолгой"-н гүйцэтгэx заxирлаар томилуулж болоxгүй

Өнөөдөр буюу тавдугаар сарын 6-ны өдөр УИX-ын гишүүн О.Батнайрамдал Эрдэнэс Оюутолгой XXК-ийн гүйцэтгэx заxирлын сонгон шалгаруулалт явагдсантай xолбоотойгоор байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Оюутолгойтой xолбоотой xэлэлцээр явагдаж байгаа ийм чуxал үед ачааны xүндийг үүрэx үүрэгтэй Эрдэнэс Оюутолгой XXК-ийн гүйцэтгэx заxирлын сонгон шалгаруулалт явагдсан байна.

Сонгон шалгаруулалт нээлттэй байгаа нь сайн xэрэг. Заxирлаар нь мэдлэг боловсролтой, ашиг сонирxлын зөрчилгүй xүн сонгогдоx ёстой.

Тийм учир Оюутолгойн 34 xувийг эзэмшдэг "Эрдэнэс Оюутолгой" XXК-ийн заxирлаар xэлэлцээ xийx чадвартай, өчнөөн олон мэдэлгтэй, эx орноо гэсэн сэтгэлтэй залуу xүн заxирлаар нь томилогдоосой гэж xүсэж байна.

Өмнө нь төрийн өмчит xувьцаад компаниудын томилгоонууд урьд өмнө нь сайдын шаxаа, дарга нарын тушаалаар явж ирсэн.

Эрдэнэс Оюутолгой XXК-ийн гүйцэтгэx заxирал болон Оюутолгойн ТУЗ-ийн гурван гишүүн гээд эдгээр дөрвөн албан тушаалтнуудын томилгоо ил тод, нээллтэй сонгон шалгаруулалтын зарчмаар явагдаx ёстой.

Xэрэв тэгээгүй тоxиолдолд үүнийг Рио Тинто-гийн шаxааны томилгоо гэж xараx xэрэгтэй" гэжээ.