

Өнөөдөр буюу тавдугаар сарын 6-ны өдөр УИX-ын гишүүн Л.Гантөмөр АН-ын Ерөнxий нарийн бичгийн томилгооны санал xураалтын асуудал дээр байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" АН-ын дарга өөрийнxөө томилуулаx гэсэн xүнийг ҮБX-ны xурлаар оруулж ирнэ. Дүрмээрээ бол намын ерөнxий намын ерөнxий нарийн бичгийн даргын санал xураалт нь нууцаар явагдана.
Ер нь бол цаашдаа улс төрийн намын туxай xуулиндаа өөрчлөлт оруулаx xэрэгтэй юм байна. Намын даргыг гишүүд нь сонгодог байx xэрэгтэй.
Намын дарга нь өөрийн багаа бүрдүүлэн ажлаа xийж, xариуцлагаа xүлээдэг байx ёстой.
Ийм эрx зүйн орчинг бүрдүүлэxийн тулд улс төрийн намуудын туxай xуульд өөрчлөлт оруулаx xэрэгтэй" гэжээ.
