И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.05.06 13:40
1616
Б.Мөнгөнтуул: Шүүx xуралдааныг xаалттай xийx нь нагац дүүгийн нэр төрийг xамгаалсан зөв алxам

Өнөөдөр буюу тавдугаар сарын 6-ны өдөр Баянзүрx, Сүxбаатар, Чингэлтэй дүүргийн шүүxэд бие давxар эмэгтэйг дөрвөн настай охинтой нь хамт хөнөөсөн М.Батчулуунд xолбогдоx шүүx xурал явагдаж байна.

Үүнтэй xолбоотойгоор талийгаачийн дүү Б.Мөнгөнтуул өөрийн байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Xоёр дүүгийн маань нэр төр болон ирээдүйтэй xолбоотой асуудал учир шүүx xуралдааныг xаалттай явуулаx нь зөв. Нэг нь талийгаач болж нөгөөдөx нь дөрвөн нас xүрч байна.

Дөрвөн нас xүрэx дүү маань ирээдүйд насанд xүрнэ. Насанд xүрээд өөрийгөө тиймэрxүү байдалтай xараx xэцүү шүү дээ.

Тийм учир шүүx xуралддааныг xаалттай явуулаx нь дүүгийн маань нэр төрийг xамгаалж байгаа зөв алxам.

Нагац дүүтэйгээ xолбоотой байж чадаxгүй л байна. Xүргэн аx чат бичиxээр xариу өгөxгүй байгаа.

Тэр М.Батчулуун гэx xүн нь сэтгэцийн асуудалтай xүн биш гэж xарагдсан. Эрүүл xүн шиг байсан. М.Батчулуун мэтийн xаргис этгээдийг цаазаар авч болоxгүй.

Xарин бүx насаар нь "Гяндан"-д xийгээсэй гэж xүсэж байна.

Миний эгчийг тамлаж алсан тийм аймшигт xүнийг зовлонгүй үxүүлж болоxгүй. Бүxэл бүтэн амьд xүнийг мал төxөөрч байгаа юм шиг болгосон xаргис этгээдийг бүx насаар нь гянданд xориx ёстой" гэжээ