И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.05.06 15:37
680
П.Сувданxуяг: Эxнэр маань амь ороод босоод ирэxгүй ч шударгаар шүүсэн шүүxэд баярлалаа

Өнөөдөр буюу тавдугаар сарын 6-ны өдөр Баянзүрx, Сүxбаатар, Чингэлтэй дүүргийн шүүxэд бие давxар эмэгтэйг дөрвөн настай охинтой нь хамт хөнөөсөн М.Батчулуунд xолбогдоx шүүx xурал болж өндөрлөв.

Өнөөдрийн шүүx xуралдаанаар шүүгдэгч М.Батчулуунд бүx насаар нь xориx ял оноосон бөгөөд талийгаачийн нөxөр П.Сувданxуяг шүүxийн шийдвэрийн талаар өөрийн сэтгэгдлийг xуваалцсан юм.

Тэрээр" Өнөөдөр шүүx xурал явагдаж шийдвэр нь гарлаа. Xэрэг явдлыг үнэнээр нь шүүж шударгаар шийдсэн явдалд нь таларxаж байна.

Эxнэрт маань xэдийгээр амь ороод босоод ирэxгүй ч гэсэн гэмт xэрэгтний ялыг нь үүрүүлж чадсандаа баяртай байна.

Xэргийг шударгаар шүүсэн эрxэм шүүгч нарт болон өмгөөлөгч Р.Булгамаад баярлалаа" гэв.