m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2026.05.06 15:56
758
С.Баярцогт: Өндөр албан тушаалд томилогдвол Х.Баттулгатай зөвшилцөх боломжтой гэж харж байна

АН-ын ҮБХ хуралдаж, тус намын ЕНБД хэн байх вэ гэдэг дотоод сонгуулиа хийж байна. Одоогийн ЕНБД-ыг түр орлон гүйцэтгэгч С.Баярцогтоос сонгуулийн үйл явцын талаар тодрууллаа. Тэрээр "Манай нам таван намын суурин дээр үүссэн. Тэгэхээр бид олон ургалч үзлийн нэг байдаг. Бид ойлголцохын тулд бүх хүн нэг алхам хойш алхах ёстой. Манайх зургаан фракцитай байна. Одоогийн байдлаар үг , санал хэлж байгаа хүмүүсийн үгийг сонсохоор манай нэг фракци эсрэг саналтай байна. Энэ нь гэхдээ бид нийлж нэгдэж чадахгүй гэсэн үг биш. Бидний өмнө үүнээс илүү хүнд сорилт тулгарч байсан. Гэсэн ч бид нэгдэж 2024 оны сонгуульд амжилттай орсон. Энэ ажлыг би өөрөө санаачилж, манлайлж хийж байсан хүний хувьд манай нам эв нэгдлийг бүрэн дүүрэн хангаж чадна. Намын дарга санал тавихад нь хүлээж авсан. Ялалтад хүрэхэд илүү зохион байгуулалт дээр анхаарах ёстой юм байна гэсэн байр суурь илэрхийлж, саналыг нь хүлээж авсан. 

Үг хэлж байгаа гишүүд эв нэгдлийг хүсч байна. Мөн намын удирдлагад залуучуудын төлөөллийг оруулаасай гэж хүсч байна. Үүнийг би ч хүлээн зөвшөөрч,  хэрэв сонгогдвол удирдлагын багаа 80,90 оны залуучуудаар бүрдүүлнэ. Учир нь би төрийн өндөр албыг 23 настайгаасаа хашиж байсан учраас залууст итгэл хүлээлгэвэл даагаад аваад явах чадалтайг нь мэдэж байгаа. 

 Оюутолгойг хийсэн хүмүүс нь монголын бахархал байх ёстой гэж би боддог. Бид дэлхийн 240 улсын хамгийн нөлөө бүхий хоёр улсын дунд байдаг улс байхгүй юу. Манай үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд 30:30:40 байр суурийг баримталж байж эдийн засгийн аргаар тусгаар тогтнолоо баталгаажуулна гэж заасан байдаг. Энэ нь  урд, хойд хөрштэй гадаад худалдааны эргэлт хөрөнгө оруулалт  30 хувийн харилцаа, гурав дагч хөрштэй 40 хувийн харилцаатай байж тусгаар тогтнол эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй тусгаар байна гэж үздэг. Тэрч утгаар Оюутолгой хөрөнгө оруулагч тал дээр хамгийн том тэнцвэржүүлэгч балансыг бий болгож байна. Хоёрдугаарт Оюутолгой шиг босоо аргаар олборлодог компани дэлхийд цөөн бий. Энэ том компанид манайд орж ирж, хамгийн том бүтээн байгуулалт хийж, хамгийн том татвар төлөгч болж байгаад нь би бахархалтай байдаг.  Зэрэгцүүлээд Тавантолгой ордыг хар. Дарга нарын идэж уудаг талбар л болсон. Харин Оюутолгой компанийн засаглал дээр ч тэр үлгэр жишээ болж байгаа компани гэж бодож байгаа.

Сонгууль ид явагдаж байна. Үр дүн гарсны дараа дараагийн процессийн талаар яръя.

Х.Баттулга бид хоёрыг хоорондоо муу гэж хүмүүс боддог юм шиг байна. Х.Баттулгын хувьд үргэлж хамтраад, хамт ажиллая гэх санал тавьдаг. Одоо хэрэв өндөр албан тушаал дээр очвол би тэр шаардлагуудын талаар ярьж, хамтраад явах боломжтой гэж харж байна. Шийдэгддэггүй мухардсан асуудал байдаггүй гэж боддог. Би 1998 оны эвслийн гэрээ, 2004, 2008 оны ЗГ-ын гэрээг би дандаа намын талаасаа оролцож, зөвшилцөж байсан. 2008, 2012-онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа хандивлагч орнуудтай хэлэлцээр хийж байж, "стэнд бай" хөтөлбөр хэрэгжүүлж, хасах байсан эдийн засгаа эерэг болгосон. Иймээс надад хэлэлцээр хийх ур чадвар , боломж олгогдож дандаа үр дүнд хүргэж байсан" гэлээ.