m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
2026.05.06 16:29
287
М.Бадамсүрэн: "Хүүхдийн хөгжлийг дэмжих" тухай хуулийн төслийг өргөн барилаа

Дорнод аймагт хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнд үндэслэн "Хүүхдийн хөгжлийг дэмжих" тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн өргөн барьжээ. Тэрээр ""Хүн болох багаасаа" төслийг Дорнод аймгийн бага, дунд сургуулийн дунд  2022 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Жилд 1,8 тэрбум төгрөгийн санхүүжилттай төсөлд 9000 хүүхэд хамрагдаж,  эхнээсээ эерэг үр дүн гаргаж эхэлсэн. Тухайлбал, хүүхдүүд багийн спортоор хичээллэж хөгжиж байна. Бие даасан, багаар ажиллах чадвартай болж байна. Одоо цагт дугуйлан секцийн сарын төлбөр дунджаар 250 мянган төгрөг байдаг. Иймээс эцэг эхчүүд тэр бүр хүүхдүүдээ хамруулж чадахгүй байсан. Иймээс төслийн гол зорилго бага, дунд ангийн 9000 хүүхэд зургаан сарын турш дугуйлан секцэнд хамрагдах юм. Төлбөрийн хувьд 30 мянган төгрөгийг орон нутгийн хөгжлийн санд уул уурхайн компанийн гэрээгээр төвлөрсөн хөрөнгөөс гаргаж, эцэг эхийн зүгээс 20 мянган төгрөг төлсөн.

Нэг хүүхэд сарын 50 мянган төгрөгөөр багийн спортоор хичээллэснээр тухайн багшид ч нэмэлт орлого болж, хүүхдүүд ч өсч, хөгжих боломж бүрдсэн. Дөрвөн жил хэрэгжүүлээд үр дүн гарсан учраас энэ зөвхөн Дорнод аймагт биш Монгол Улсын хэмжээнд энэ зарчмаар зохион байгуулалж болох юм байна гэж үзсэн.

Эцэг эхийн орлогын түвшнээс үл хамаарч хүүхдүүд өөрсдийн авъяас чадвараа нээн илрүүлээсэй гэж хүсч байна" гэлээ.