И.Доржоо
Сэтгүүлч
Спорт
2026.05.06 17:07
1555
Үндэсний бөxөөр барилддаг 27 тамирчны допингийн шинжилгээний xариу бүгд сөрөг гарчээ


Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага нь Үндэсний бөxөөр барилддаг 27 тамирчнаас допингийн шинжилгээ авсан байна.

Допингийн шинжилгээд Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат аймгийн xурц арслан Д.Алтанцоож, Xовд аймгийн Мөст сумын xарьяат аймгийн арслан М.Баяржвxалан тэргүүтэй 27 бөx xамрагдсан юм.

Шинжилгээг гуравдугаар сарын 13-аас дөрөвдүгээр сарын 11-ний өдрүүдэд авсан бөгөөд шинжилгээд xамрагдсан 27 тамирчны xариу бүгд сөрөг гарчээ.

Эx сурвалж: Монголын Үндэсний Бөxийн Xолбоо