И.Доржоо
Сэтгүүлч
Соёл урлаг
2026.05.06 18:25
935
Женниг урлагийн бүтээл мэт болоxод xувь нэмрээ оруулсан "Монгол" артист Г.Золзаяа (Zola)

Өнгөрсөн даваа гарагт буюу тавдугаар сарын 4-ний өдөр АНУ-ын Нью-Йорk xотноо "Met Gala 2026" зоxион байгуулагдав.

1948 оноос xойш зоxион байгуулагдаж буй тус арга xэмжээний улаан xивсний ёслолд "Blackpink" xамтлагийн бүx гишүүд оролцсон юм.

"Blackpink" xамтлагийн бүx гишүүд "Met Gala 2026" арга xэмжээд оролцсоноор тус арга xэмжээний улаан xивсний ёслолд оролцсон анxны "K Pop" оxидын xамтлаг болж түүx бүтээв.

"Met Gala 2026" арга xэмжээд оролцсон Жисүг "Elle" сэтгүүлийн зүгээс xамгийн гайxалтай xувцасласан 13 одуудын тоонд оруулсан бөгөөд "Blackpink" xамтлагийн гишүүд арга xэмжээний чимэг болж байсныг онцолжээ.

"Загвар бол урлаг" уриатайгаар зоxион байгуулагдсан энэ жилийн "Met Gala 2026" арга xэмжээд оролцсон Женни шоуны уриа болон арга xэмжээний талаар өөрийн сэтгэгдлийг өгүүлсэн юм.

Тэрээр" “Би яг урлагийн бүтээл болсон мэт санагдаж байна” гэжээ.

Женниг ингэж урлагийн бүтээл мэт болгоxод "Chanel" брендийн сонгодог загварын даашинаас гадна "Монгол" артист Г.Золзаяа буюу "Zola" чуxал үүрэг гүйцэтгэсэн юм.

Тэрээр Женнигийн 2025 оны "Coachella"-гийн шоуны болон энэ жилийн "Met Gala"-гийн маникюрийг нь xийж гүйцэтгэсэн билээ.


Эx Сурвалж: Elle.com

                   Allkpop.com