

"Bodons Academy" нь дэлхийн сагсан бөмбөгийн шилдэг системүүдийн нэг болох Серби улсын хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж буйгаараа онцлог бөгөөд U7–U18 насны хүүхдүүдийг шат дараалсан, мэргэжлийн түвшинд хөгжүүлдэг академи юм.
Энэ удаагийн аваргын багийг Серби улсын мэргэжлийн дасгалжуулагч “Slobodan Agoc” удирдан ажилласан нь багийн амжилтад чухал нөлөө үзүүлжээ.
“Slobodan Agoc” нь Европ болон Азийн мэргэжлийн клубүүдэд олон жил ажилласан туршлагатай бөгөөд Сербийн “Vojvodina”, “Spartak” клубүүдэд өсвөрийн болон ахлах багийн дасгалжуулагч, скаутаар ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн юм. Мөн NBA-ийн Oklahoma City Thunder багийн тоглогч Алексей Покушевский зэрэг олон улсын түвшний тоглогчдыг хөгжүүлэх ажилд оролцож байжээ.
Түүнчлэн Хятад, Казахстан зэрэг орнуудад клубийн үйл ажиллагаа, тоглогч хөгжүүлэлт, ур чадварын бэлтгэл хариуцан ажиллаж байсан бөгөөд NBA-ийн од Klay Thompson оролцсон ANTA Camp дээр нөхөрсөг тоглолтод дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай.
"Bodons Academy"-ийн зүгээс “Бидний зорилго зөвхөн тэмцээнд түрүүлэх биш. Харин Монгол хүүхдүүдийг олон улсын түвшний орчин, зөв сэтгэлгээ, системтэй бэлтгэлээр хөгжүүлэх юм” хэмээн онцолж байна.
U18 улсын аваргын энэхүү амжилт нь Bodons Academy-ийн хүүхдүүдийн хичээл зүтгэл, багийн нэгдэл, олон улсын түвшний сургалтын систем зөв хэрэгжиж буйн бодит илэрхийлэл болж байна.
Тус академи цаашид Монголын ирээдүйн мэргэжлийн тоглогчдыг бэлтгэх зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлж, орон нутгийн салбаруудаа нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.
