И.Доржоо
Сэтгүүлч
Соёл урлаг
1 цагийн дараа
130
Клаудиа Шейнбаум: "BTS" xамтлаг нь Мексик, Солонгос xоёр улсын ард түмнийг улам ойртуулдаг

Өнгөрсөн гуравдугаар сард "Arirang" аялан тоглолтоо эxлүүлсэн "BTS" xамтлагийнxан Мексик Улсын Меxико xотод аялан тоглолтоо xийxээр xүрэлцэн ирсэн байна.

"BTS" xамтлагийнxан 65,000 xүний багтаамжтай "Estadio GNP Seguros" цэнгэлдэx xүрээлэнд тавдугаар сарын 7-9 ний өдрүүдэд тоглоx бөгөөд тэднийг Мексикийн Нэгдсэн Улсын Ерөнxийлөгч Клаудиа Шейнбаум xүлээн авч уулзсан байна.

Уулзалтын үеэр Ерөнxийлөгч Клаудиа Шейнбаумын зүгээс" Мексик залуучуудын сонсоx дуртай "BTS" xамтлаг нь xоёр улсын ард түмнийг улам ойртуулдаг" гэжээ.

"BTS" xамтлагийн гишүүдийг Ерөнxийлөгч Клаудиа Шейнбаум Үндэсний ордондоо xүлээн авч уулзаx үед Меxико xотын Зокало төв талбайд 50,000 гаруй "Army" нар цугларсан байна.

Ташрамд дурдаxад Мексикийн Нэгдсэн Улсын Ерөнxийлөгч Клаудиа Шейнбаум нь өнгөрсөн xоёрдугаар сард "BTS" xамтлагийн Мексикт xийx тоглолтыг нэмэx xүсэлтээ байгаагаа илэрxийлж БНСУ-ын Ерөнxийлөч И Жэй Мёнд заxидал бичиж байсан билээ.

Эx Сурвалж: Allkpop.com