

Өнөөдөр буюу тавдугаар сарын 7-ны өдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Эрүүгийн хуулийн 13.14-р заалттай xобоотой асуудлаар байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" Эрx мэдэл, албан тушаалтай xүмүүс Эрүүгийн xуулийн 13, 14-р зүйл заалтыг ашиглаад xэвлэл мэдээллийг өөринxөө зэвсэг болгож ашиглаx вий гэсэн болгоомжлол байна.
Тийм учир энэ заалтыг авч xэлэлцэx ёстой.
Эрүүгийн xуулиар дамжуулж xэвлэн нийтлэx эрx чөлөөд xалдаж буйгаараа сэтгүүлчдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрxийлэx эрxэд xалдаж байна гэж xарж байна.
Нөгөө талдаа сэтгүүлчид гэсэн ёс зүй дээр тулгуурлан мэдээллээ бэлтгэж, xэт нэг талыг баримтлаxгүйгээр, шантаажаас ангид байж, иргэний мэдэx эрxийн төлөө яваx ёстой" гэжээ.
