Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
5 цагийн дараа
137
О.Цогтгэрэл: АН-ын дотоод зохион байгуулалт бүрэн цэгцэрсэн

Ардчилсан нам 4:11 мэдээллийн цагаараа ҮБХ-ны хуралдаанаас гарсан шийдвэр, үр дүнг танилцууллаа. 

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "Манай намын гишүүдийн 70 орчим хувь нь Залуучуудаас бүрдэж, том хэмжээний өөрчлөлтийн салхи үлээлээ. 

Өчигдрийн ҮБХ-ны хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг батламжилсан. Мөн таван дэд даргаа сонгосон. Дэд даргаар УИХ-ын гишүүн П.Мөнхтулга, Л.Мөнхбаясгалан, Д.Энхтуяа, Н.Ганибал болон ҮБХ-ны гишүүн Ч.Өнөрбаяр нарыг сонголоо. Бэлтгэгдсэн таван боловсон хүчин салбар бүрт анхаарч, хариуцаж ажиллана. 

Ардчилсан намын дотоод зохион байгуулалт бүрэн цэгцэрсэн. Одоо улс төрийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ" 

ЕНБ-ийн дарга С.Баярцогт "Ардчилсан нам ард түмнээсээ эхтэй, хийж чаддаг нам гэдгээ харуулж чадлаа. Бид цэгцтэй нам болж чадаж байгаа. Шинээр сонгогдсон дэд дарга нар манай намын таван фракцыг төлөөлж байгаа. Бид үзэл санааныхаа төлөө ухаанаа уралдуулж, мэтгэлцдэг ч эв нэгдлийн төлөө нэгдэж чаддаг гэдгээ харуулсан маш том алхам гэж харж байна. Бидний шинэчлэлийн хамгийн эхний том сорилт зургаадугаар сард болох нөхөн сонгууль байна. Тиймээс маш өндөр зохион байгуулалттай оролцоно" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: