

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хэрэгжихгүй байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль 2024 оны зургаадугаар сард батлагдсан байдаг. Уг хуульд дэвшилтэт технологи нэвтрүүлж байгаа залуучуудыг дэмжинэ, татвараас чөлөөлнө, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн олгоно, нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно хэмээн тусгасан байдаг. Гэвч энэ хууль өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна.
Хоёр жил энэ хуулийн хэрэгжилтийг хүлээлээ. Гурав дахь сайдынхаа нүүрийг үзэж байна. Энэ хуулийг яаралтай тогтоол гаргаж хэрэгжүүлэхгүй бол Мэдээллийн технологийн салбарын чадварлаг залуус гадагшаа гараад дууслаа" гэв.
Шууд дамжуулалтыг үзэх:
