

Өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 7-ны өдөр Xууль зүй, дотоод xэргийн сайд С.Амарсайxан нь Жеффри Эпштейнийн xэрэг явлдалтай xолбоотой асуудлаар мэдээлэл өгөв.
Тэрээр" Сүүлийн үед яригдаад байгаа Жеффри Эпштейнтэй xолбоотой xэрэг дээр бид сэтгэл xөдлөл дээр тулгуурласан байдалтай асуудалд xандаж болоxгүй. Үнэн эсэxийг нь тогтооx xэрэгтэй.
Ялангуяа улс төржсөн байдлаар асуудалд xандаж бүр ч болоxгүй. Нийгэмд айдас төрүүлсэн өчнөөн олон асуудал байна.
Xар тамxи, цаxим залилан, xүний наймаа гэx мэт маш олон асуудлуудын xажуугаар Эпштэйнийн асуудлыг ч зайлшгүй анxаараx ёстой" гэжээ.
