m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
7 цагийн дараа
98
“Төлөөлөгч тойрогтоо” уулзалтын хүрээнд ЧД-ийн 11, 13 дугаар хорооны иргэдтэй уулзлаа
Уулзалтын үеэр иргэд өөрсдийн амьдарч буй орчны тулгамдсан асуудлуудыг хөндөн, холбогдох арга хэмжээ авч шийдвэрлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.
Тухайлбал, Сургуулийн 13 дугаар гудамжинд хоёр жилийн өмнө авто зам тавигдсан боловч явган хүний зам хийгдээгүйгээс иргэдийн зорчих аюулгүй байдал алдагдаж, дэлгүүр болон авто зам ойр байрлаж байгааг зохицуулж, явган хүний зам байгуулах шаардлагатай байгааг хэлэв.
Мөн ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн баруун талын орц, гарц айлын хашаатай залгаа байрладаг тул тохижилтын ажил хийж, хүүхэд зорчиход аюулгүй орчин бүрдүүлэх хүсэлтийг уламжиллаа.
Түүнчлэн амьдарч буй гудамжны гэрэлтүүлэг хангалтгүй байгааг нэмэгдүүлэх, Нуурын 15 дугаар гудамжинд удаан хугацаанд хөдөлгөөнгүй байрласан автомашины асуудлыг судалж шийдвэрлэх, 13 дугаар хороонд байрлах тусгай хэрэгцээт цэцэрлэгийн гадна хашааг барьж байгуулах шаардлагатай байгааг онцоллоо.
Иргэдийн зүгээс 3х3 сагсан бөмбөгийн талбай орчмын дөрвөн айлын газрыг дахин төлөвлөлтөд хамруулж, газар чөлөөлөлтийн асуудалд анхаарч ажиллах, мөн 29 дүгээр гудамжийг камержуулах, худгийн орчимд гудамж, зам руу чиглэсэн хяналтын камер суурилуулах хүсэлтийг гаргалаа.