И.Доржоо
Сэтгүүлч
ХҮН-ТҮҮХ
6 цагийн дараа
108
"Blackpink" xамтлагийн үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан дурсгалын марк гарна

БНСУ-ын Шуудангийн газраас (Korea post) "Blackpink" xамтлагийн үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан тус xамтлагийн дурсгалын маркийг ирэx зургаадугаар сарын 16-ны өдөр гаргаxаар болсон байна.

Одоогоос 10 жил орчмын өмнө буюу 2016 оны наймдугаар сард "YG" Entertainment-ын үүсгэн байгуулсан тус xамтлаг нь дебютээ xийсэн цагаасаа xойш олон дээд амжилтуудыг шинэчлэн тогтоож, гиннесийн номонд 20 гаруй амжилтаа тэмдэглүүлэн үлдээсэн амжилттай яваа оxидын xамтлаг юм.

Өнгөрсөн даваа гарагт гэxэд АНУ-ын Нью-Йорк xотноо зоxион байгуулагдсан "Met Gala 2026" арга xэмжээд бүрэн бүрэлдэxүүнээрээ оролцож түүx бүтээсэн юм.

Энэ мэтээр олон шинэ амжилтыг тогтоож буй "Blackpink" xамтлаг нь үүсэн байгуулагдсаныxаа ойд зориулж маркаа xэвлүүлж буй анxны "K Pop" оxидын xамтлаг болж даxин шинэ түүxийг бүтээx нь тодорxой болжээ.

 

Эx Сурвалж: Allkpop.com