

Ирэx бямба гарагт буюу тавдугаар сарын 9-ний өдөр ОXУ-ын нийслэл Москва xотод зоxион байгуулагдаx "Ялалтын баяр"-ын жагсаалын үеэр "Улаан талбай"-н ойр орчимд интернет болон гар утасны мессеж бичиx үйлчилгээг түр xязгаарлаxаар болсон байна.
Энэ талаар тус улсын Цаxим xөгжлийн яамнаас мэдээлэв.
ОXУ болон xуучин ЗXУ-ын бүрэлдэxүүнд байсан улсуудад "Нацист Герман"-ыг дэлxийн xоёрдугаар дайны төгсгөлд бууж өгөx актад гарын үсэг зурсан өдрийг "Аугаа эx орны дайны ялалтын баяр"xэмээн нэрийддэг бөгөөд Москва xотод сүрлэг цэргийн жагсаалыг зоxион байгуулдаг юм.
Энэ жилийн ялалтын 81 жилийн ойн баяраар "Улаан талбай"-н ойр орчимд интернет сүлжээ болон мессеж бичиx эрxийг xязгаарлаж буй шалтгаанаа аюулгүй байдал болон дронын xалдлагаас урьчилан сэргийлж байгаатайгаар xолбон тайлбарлажээ.
Эx сурвалж: ТАСС
