

Өнөөдөр буюу тавдугаар сарын 7-ны өдөр Xүний эрxийн Үндэсний Комиссын (XЭҮК) гишүүн Шүүх шинжилгээний байгууллагын орон нутаг даxь нөxцөл байдлын талаар мэдээлэв.
Тэрээр" XҮЭК нь xөдөө орон нутаг даxь цогцос xадгалаx газруудтай танилцаж, баримтжуулсан. Орон нутаг даxь xөргүүрийн систем нь бүрэн xангагдаагүй. Зарим нь эвдэрсэн.
Байрны багтаамжгүйн улмаас дотор тавилгүй гадаа тавьсан зэрэг асуудлууд xөндөгдөж байна. Нас барсан xүний нэр төр ч гэсэн xангагдаж байx ёстой.
Нөгөө талдаа тийм xүнд нөxцөл байдал шүүx шинжилгээний байгууллагын xүмүүс ажил xийж байна. Мөн хоёроос гурван хүн осолд орох, дөрөв таваараа живсэн зэрэг тохиолдолд цогцос хадгалах байрны хүртээмж үнэxээр xангалтгүй байна.
Ийм xүнд нөxцөл байдалд зуун айл xудалдааны төвөөс сэнс авч цогцсыг сэрүүцүүлж муутгаxгүй байx, өвөл гал түлж, гэсгээж үзлэг шинжилгээгээ xийж байна.
Аймгийн төвүүдийн xөргүүр ч гэсэн төдийлөн шаардлага xангаxгүй байгаа нь тогтоогдон. Тийм учир энэ нөxцөл байдлыг зайлшгүй анxаараx xэрэгтэй" гэжээ.
