m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
6 цагийн дараа
181
Г.Дамдинням: Нефть боловсруулах үйлдвэр төлөвлөсөн цагтаа ашиглалтад орох боломжгүй боллоо

УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдааны эхэнд зарим хуулийн төслүүдийг эцэслэн батлахтай холбоотой санал хураалтыг явуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүний өргөн барьсан Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явууллаа. Санал хураалтад 90 гишүүн оролцсоноос гишүүдийн нийт олонх дэмжээгүй учраас хуулийн төслийг хууль санаачлагчид буцаалаа.

Тус хуулийн төсөлд гурван том төслийг санхүүжүүлэхтэй холбоотой заалт орж ирсэн байсан юм. Тодруулбал,  Эрдэнэбүрэнгийн УЦС, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй нефть боловсруулах үйлдвэрийн санхүүжилт, “Сэлбэ дэд төв“-ийн бүтээн байгуулалт багтсан. 

Энэ талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Нефть боловсруулах үйлдвэр төлөвлөсөн цагтаа ашиглалтад орох боломжгүй боллоо. Санхүүжилтийн бэрхшээлийг шийдэх санал хураалт УИХ дээр дэмжигдсэнгүй. Харамсалтай" хэмээн байр сууриа илэрхийллээ.