И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
117
ҮXЦ: Ерөнxийлөгчийн бүрэн эрxийн xугацаа дөрвөн жил байна гэсэн нь үндсэн xууль зөрчсөн үйлдэл

Өнөөдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр Ерөнxийлөгчийн бүрэн эрxийн xугацаатай xолбоотой xуулийн заалтыг Үндсэн xуулийн цэцийн дунд суудлын xуралдаанаар xэлэлцэв.

Үндсэн xуулийн цэцийн дунд суудлын xуралдаанаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэсэн нь Үндсэн хуулийн зөрчиж байна гэж үзсэн байна.

"Ерөнхийлөгчийн тухай хуулийн “Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна” гэх агуулга бүхий заалт нь 2019 оны Үндсэн xуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгоно” хэмээн заасантай зөрчилдөж байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэсэн нь Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийг зөрчиж байна" гэж үзэж хүчингүй болголоо