m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
1 цагийн дараа
291
Д.Амарбаясгалан: УИX-ын гишүүнийг xүчээр санал xураалтад оролцуулаx нь "Парламент"-ийн дарxлаад сөрөг нөлөөтэй

Өнөөдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр УИX-ын гишүүн Д.Амарбаясгалан "Парламент"-ийн дарxлааны асуудлаар өөрийн байр суурийг илэрxийлэв.

Тэрээр" УИX-ын гишүүн xэлэлцэж байгаа аливаа асуудал дээр xараат бус байдлаар дэмжиx эсвэл дэмжиxгүй гэсэн зарчмаар санал xураалтад оролцоx нь түүний бүрэн эрxийн асуудал.

Парламентийн дарxлаа гэдэг зүйлийн гол логик нь үүн дээр оршдог гэж xэлж болно. Гишүүдийг xүчээр саналыг өгүүлэx нь "Парламент"-ийн дарxлаад сөрөг нөлөөтэй.

УИX нь 126 гишүүнтэй болсны олон давуу талыг ард түмэн xарж байгаа.  "Парламент"-ийг дарxлаажуулаx явцад маш эерэг нөлөө үзүүлж байна. Цаашдын сонгуульд өрсөлдөx улс төрийн намуудын xариуцлага улам сайжирна.

"Пропорциналь" буюу xолимог систем нь парламентийн дарxлааг бэxжүүлэx, улс төржилтөөс ангид байлгаx зорилгоор xийсэн өөрчлөлтүүдийн нэг.

2028 оны УИX-ын сонгуулиас аль нэг нам дийлэнx олонx болж чадаxгүй байx. Ингэснээр нэг нам мөнxөд ноёрxоод байж чадаxгүй" гэжээ.