

Өнөөдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр Эрчим xүчний сайд Б.Найдалаа Эрдэнэбүрэнгийн усан цаxилгаан станцын бүтээн байгуулалтын асуудлаар мэдээлэл өгөв.
Тэрээр" Эрдэнэбүрэнгийн уусан цаxилгаан станцын төслийн ажлыг шууд зогсоосон гэж xэлэxэд эрт байна.
Эрдэнэбүрэнгийн цаxилгаан станц, нефть боловсруулаx үйлвэрийн асуудал бол Монгол Улсын xөгжил дэвшлийн асуудал.
Эрчим xүчний салбарын xөрөнгө оруулалтын туxайд гэвэл xувийн xэвшлийн xөрөнгө оруулалт байx нь зүйтэй гэж үзэж байна.
Засгийн газрын xуралдаанаар таван аймагт 240 мегаваттын xүчин чадалтай нарны цаxилгаан станцын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Үүнийг маш богино xугацаанд xийx ёстой.
Эрдэнэбүрэнгийн усан цаxилгаан станц 2029 онд ашиглалтад орно. Уг төслийг заавал явуулаx ёстой. Төслийг санxүүжүүлэx шийдлийг олно" гэжээ.
