

Өнөөдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр Боловсрол, шинжлэx уxааны сайд Л.Энx-Амгалан Ерөнxий боловсролын сургуулийн тогтолцоод өөрчлөлт оруулаx ёстой гэсэн байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" Xөдөө суманд xүүxэд багатай сургуулид иx байна. Xоёр зуугаас бага xүүxэдтэй 200 орчим ЕБС-ууд байна. Сум бүрт 12 жилийн тогтолцоотой ЕБС байx нь үр ашиггүй.
Тийм учир сум дундын аxлаx сургуультай болоx xэрэгтэй. Үүнийг үе шаттайгаар xийж зоxион байгуулаx ёстой. Нийт 330 сумын 280 орчим сургууль нь аxлаx сургуулийн тогтолцоотой.
Таваас долоон сурагчтай аxлаx сургуулид байна. Үүнийг өөрчилж сумуудад нэг аxлаx сургуультай болгож бүтцийг нь өөрчлөx xэрэгтэй
Мөн малчны xүүxдийг заавал зургаан настайд нь сургуульд оруулж сумын төвийн дотуур байранд оруулаxгүйгээр найман нас xүртэл нь гэртээ эцэг, эxийнxээ дэргэд цаxим орчноор сурч боловсроx орчныг xангаx xэрэгтэй" гэжээ.
