

НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжинг хотын нэгдүгээр орлогч дарга боллоо гэх мэдээлэл сошиалд гарсан. Тэгвэл тэрээр нийслэлийн орлогч дарга биш нийслэлийн автозам, нийтийн тээвэр хариуцсан засаг даргын орлогчийн статустай зохицуулагчаар томилохоор болжээ. НИТХ-ын төлөөлөгч, Трамвай /LRT/ төслийн менежер, захирлын алба хашиж буй тэрээр Бизнесийн удирдлагын магистр, эрх зүйч мэргэжилтэй юм.
