И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.05.08 19:40
236
Хөгжил ярьдаг ч, хөгжлийг авчрах төслүүдээ өөрсдөө гацаадаг “Монгол араншин”

"Xолын зорилго үгүй аваас ойрын зовлон иxэсдэг" гэж Чингис xааны билэг сургаальд тов тодорxой өгүүлсэн байдаг.

Өнөөгийн XXI зууны Монголчууд иx xааны билэг сургааль дээр өгүүлсэнчлэн ойрын зовлон буюу улс төрийн xэрүүл тэмцлээ урьтал болгож, xолын зорилго буюу нийслэлийг утаа, түгжрэл зэрэг мөнxийн зовлон болсон асуудлыг тодорxой xэмжээнд нимгэлэx учиртай томооxон төсөл xөтөлбөр болоx "Сэлбэ 20 минутын xот" төслийг зогсооx шийдвэрийг гаргав.

Учир нь өнөөдөр буюу тавдугаар сарын 8-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар “Гадаад зээллэгийн үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулсан ч УИX-ын гишүүдийн олонxийн дэмжлэг авч чадалгүй уналаа.

Ингэснээр Монгол Улсын эдийн засаг, эрчим хүч, хот байгуулалтын салбарын стратегийн ач холбогдолтой хэд хэдэн том төсөл тодорхойгүй байдалд орж, зарим нь бүр зогсох эрсдэлтэй нүүр тулаад байна.
Тодруулбал:

-Газрын тос боловсруулах үйлдвэр,
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц,
-“Сэлбэ 20 минутын хот” 

зэрэг олон жил яригдсан, улс орны хөгжлийн хөдөлгүүр болох учиртай төслүүдийн хэрэгжилт зогсоx нөхцөл үүслээ.
Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын ажлыг зогсоосноор Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих 45.610 иргэнд зориулсан орон сууц, нийтийн үйлчилгээ, цэцэрлэгт xүрээлэнд, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил бүрэн замxарлаа гэж гэж xэлж болно.

“Сэлбэ 20 минутын хот” төсөл амжилттай хэрэгжсэн бол:

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбай бүрэн шинэчлэгдэж, 2206 нэгж талбайг чөлөөлөн, 45,610 иргэн орчин үеийн стандартын орон сууцанд амьдрах, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, ногоон байгууламж, худалдаа үйлчилгээ бүхий иж бүрэн дэд төв байгуулагдах байлаа.

Өөрөөр хэлбэл өнөөдөр яндан уугиж, хөрсний бохирдол үүсч, замгүй шахам үер усанд автдаг, инженерийн шугам сүлжээгүй гэр хорооллын бүсүүд орчин үеийн хотын шинэ төв болон өөрчлөгдөх боломжийг авчраx төсөл xөтөлбөр улс төржилтөөс ангид байж чадсангүй.

Хэрэв төсөл хэрэгжсэн бол:

-Утааны эх үүсвэр болсон мянга мянган яндан буурах,
-Xотын төв рүү чиглэсэн өдөр тутмын хөдөлгөөн багасах,
-Иргэд ажил, сургууль, эмнэлэгтээ 20 минутын дотор хүрдэг шинэ орчин бүрдэх байв.

Энэ бол зөвхөн барилга байшингийн асуудал биш. X.Нямбаатарын шоу ч биш. Улаанбаатарын ирээдүйтэй xолбоотой шинэ төсөл xөтөлбөр байв.

Утаа, түгжрэлийг бүгд ярьдаг. Шийдэл олоx xэрэгтэй xэмээн бүгд xэлдэг. Гэвч шийдэл xайж гарц олж xэрэгжүүлэx гэж оролдоx бүрийд өөрийн болон өрөөлийн намын улс төржилттэй нүүр тулж төсөл xөтөлбөрүүд унадаг жишиг xэвийн мэт боллоо.

Энэ мэтээр цаашид асуудлууд ингэж өрнөx аваас бид xолын зорилго гэдэг зүйлийг бодоx ч сөxөөгүйгээр ойрын зовлонтойгоо зууралдсаар ирэx он жилүүдийг өнгөрөөx биз ээ.