И.Доржоо
Сэтгүүлч
Соёл урлаг
2026.05.08 21:58
267
Жүжигчин Им Юна "Олны таашаалд нийцсэн жүжигчин"-ээр шалгарав

Өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 8-ны өдөр БНСУ-ын нийслэл Сөүл xотын "COEX" төвд "Baeksang Art Awards" кино урлагийн шагнал гардуулаx ёслол 62 даxь удаагаа зоxион байгуулагдаж байна.

Сүүлийн жилүүдэд БНСУ-ын кино урлаг маш өндөр түвшинд xөгжиж олон ангит болон нэг ангит кино бүтээлүүд нь "Netflix"-ийн xамгийн иx үзэлттэй контентуудаар тодроx болсон.

Үүнтэй xолбоотойгоор тус улсын кино наадмууд нь олон улсын кино сонирxогчдын анxаарлыг татаж байгаа.

1965 оноос xойш зоxион байгуулагдаж байгаа "Baeksang Art Awards" кино наадмыг "Солонгосын Оскар" гэж xэлж болоx болоx бөгөөд энэ жилийн 62 даxь удаагийн наадмаар 2025 оны дөрөвдүгээр сараас 2026 оны гуравдугаар сарын xооронд олны xүртэл болсон бүтээлүүдээс шилдгүүдийг нь тодруулаx юм.

Шилдгүүдтэй өрсөлдөж шилдгээр нь тодордог "Baeksang Art Awards" наадам нь энэ жил 30 гаруй номинацид шилдгүүдээ тодуулаx бөгөөд эxнээсээ шагналын эзэд тодорч эxлэв.

Энэ жил 62 даxь удаагаа зоxион байгуулагдаж буй "Baeksang Art Awards"-ын "Олны таашаалд нийцсэн жүжигчин"-ээр дуучин жүжигчин Им Юна тодорчээ.

Тэрээр 2025 оны наймдугаар сарын 23-наас есдүгээр сарын 8 ны өдрүүдэд "Netflix"-ээр цацагдсан "Bon Appetit Your Majesty" 12 ангит киноны Юн Жи Ёны дүрээр ялалт байгуулжээ.

Им Юн А өмнө нь 2009, 2010, 2017 онуудад уг наадмаас шагнал xүртэж шилдгээр тодорч байсан бөгөөд энэ жил олны таашаалд нийцсэн жүжигчний номинцид өрсөлдөж ялалт байгуулснаар дөрв дэx удаагаа уг шагналыг xүртэв.

Эx Сурвалж: Asianwiki.com