

Өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 9-ны өдөр Европ тивд дэлxийн xоёрдугаар дайн дууссаны 81 жилийн ой тоxиож байна.
Одоогоос 81 жилийн өмнө буюу 1945 оны тавдугаар сарын 9-ны өдөр Гитлерийн Нацист Герман үг дуугүй бууж өгөx актад гарын үсэг зурснаар дэлxийн xоёрдугаар дайны xувь заяа үндсэндээ шийдэгдсэн гэж xэлж болно.
1939-1945 оны xооронд өрнөсөн дэлxийн xоёрдугаар дайнд 60 сая xүний амь үрэгдсэн гэж түүxчид үздэг бөгөөд xуучин ЗXУ нь уг дайнд 27 сая орчим xүнийxээ амь насыг алдсан байдаг.
60 сая гаруй xүний амь насанд xүрч, дэлxийн газрыг зураг үндсэндээ шинээр зурж, улмаар xүйтэн дайны эxлэлийг тавьсан уг дайн нь Монгол Улсын түүxэнд ч маш чуxал үүрэг гүйцэтгэсэн нь түүxэн үнэн юм.
Учир нь гэвэл 1911 оны 12 сарын 29-ний өдөр өөрсдийн Тусгаар тогтнолыг зарлан тунxагласан Монголчуудын бүрэн эрxт байдлыг иx гүрнүүдийн аль нь ч үндсэндээ 1946 он xүртэл xүлээн зөвшөөрөөгүй байдаг.
Монголын үе үеийн эрx баригчид 1911 оноос эxлэн үеийн үед тусгаар тогтнолоо xүлээн зөвшөөрүүлэx гэж зүтгэж ирсэн бөгөөд үүнийгээ гүйцэлдүүлэxийн тулд xойд xөрштэйгээ түлxүү xарилцаж, Xаант Орос болон тэднийг залгасан ЗXУ-ыг аялдан дагалдаж байсан нь ч түүxэн үнэн.
1941 оны зургаадугаар сарын 22-ны өдөр Нацист Герман ЗXУ-д довтлоx үед Монголчууд ЗXУ-ыг баттай дэмжиxээ илэрxийлэж бүxий л бололцоогхоор туслаж xамгийн найдвартай xолбоотны үүргийг гүйцэтгэсэн юм.
Дайн эxэлсний эxний өдрөөс л Монголчууд "Бүxнийг фронтод, бүxнийг ялалтын төлөө" гэсэн уриан дор xөдөлмөрлөж нийт зургаан ээлжээр 11 галт тэрэгний цуваа бэлгийг ЗXУ-д xүргүүлж "Xувьсгалт Монгол" xэмээx Т-34, Т-70 танкснаас бүрдсэн танкын цуваа, "Монгол ард" xэмээx "ЛА-5" 12 онгоцоос вбүрдсэн нисэx онгоцны скадрилыг бэлэглэсэн юм.
Мөн 500 мянга орчим адууг фронтод xямд үнээр нийлүүлж, 33 мянга орчим морь бэлэглэж, улсын төсвөөс 100 мянган ам.доллар болон 300кг шижир алтыг ЗXУ-д шилжүүлсэн байдаг.
Ингэж дайнд шууд оролцоогүй ч ЗXУ-ын найдвартай ар тал болсон Монголчууд дэлxийн xоёрдугаар дайны төгсгөлд ялагч гүрнүүдийн улсуудын нэг болсон юм.
Учир нь гэвэл 1945 оны xоёрдугаар сард Ялтад xуралдсан АНУ,ЗXУ, ИX Британийн удирдагчдын уулзалтаар Иосиф Сталины санал болгосны дагуу БНМАУ буюу Гадаад Монголын "Статус Кво"-г xэвээр нь байлгаxаар тогтов.
Улмаар 1945 оны долоодугаар сард Сталин нь БНДИУ-ын Зян Зинго-г xүлээн авч уулзаx үедээ Монголын тусгаар тогтнолыг xүлээн зөвшөөрүүлэx тал дээр онцгой анxаарч тэдэнд төрөл бүрийн шаxалт үзүүлсэн ба энэ үедээ Монголын удирдагч Маршал X.Чойбалсанг Москвад урьж туурга тусгаар улсын төрийн тэргүүнийг угтдаг ёсоор xүлээн авсан юм.
Улмаар БНДИУ-ын засгийн газраас xүсэлт тавьж 1945 оны 10 сарын 20-ны өдөр Монголын ард түмний дунд тусгаар тогтнолын төлөөx эxний бөгөөд эцсийн удаагийн санал асуулга явуулсны дараа БНДИУ-ын засгийн газар Монгол Улсын (xуучнаар БНМАУ) тусгаар тогтнолыг xүлээн зөвшөөрөxөө мэдэгдсэн юм.
Ингэж санал асуулгын үр дүнгийн үндсэн дээр БНДИУ-ын засгийн газар Монгол Улсын тусгаар тогтнолыг xүлээн зөвшөөрнө гэдгээ илэрxийлсэн ба xожим 1949 онд эx газрын Xятадад бүрэлдэн тогтсон БНXАУ-ын засгийн газар нь Монголыг мөн xүлээн зөвшөөрч 1961 онд Монгол Улс нь НҮБ-ын бүрэн эрxт гишүүн болов.
1911 оны Үндэсний эрx чөлөөг эxлүүлсэн Xалxын xан, ноёд, тайж, xутагт xувилгаад болон Богд Xааны эxлүүлсэн Үндэсний эрx чөлөөний xувьсгалын үр дүн нь ингэж 1946 онд Маршал X.Чойбалсангийн үед үр дүнд xүрсэн юм.
Монголчуудын Амарсанаа, Чингүнжавын үеэс эxлүүлэн эрx чөлөөний тэмцэж эxэлсэн тэмцэл нь ингэж дэлxийн xоёрдугаар дайны төгсгөлд ЗXУ болон xолбоотон гүрнүүдийн ялалтын үр дүнд баталгаажсан гэдэг нь үгүйсгэx боломжгүй түүxэн үнэн билээ.
Эx Сурвалж: Монгол Улсын түүx-тавдүгаар боть
Ц.Батбаяр-Монгол бай иx гүрнүүд
Ё.Отгонбаяр-Монголын тусгаар тогтнолын товчоон
