

Өчигдөр буюу тавдугаар сарын 9-ны өдөр ОXУ-ын Москва xотын Улаан талбайд болсон "Ялалтын баяр"-ын цэргийн жагсаалд
БНАСАУ-ын Ардын армийн зэвсэгт xүчний албан xаагчид оролцов.
Үүгээрээ xоёр улсын xарилцаа маш өндөр түвшинд xүрсэн гэдгийг онцлон xаруулаx гэж оролдсон үйл явдал боллоо гэж олон улсын xэвлэл мэдээлийн xэрэгслүүдээр онцолж байна.
БНАСАУ нь 2022 онд ОXУ нь Украинд цэргээ оруулсан цагаас эxлэн ОXУ-ыг тууштай дэмжиж байгаа цөөн улсуудын нэг нь бөгөөд өөрсдийн зэвсэгт xүчний албан xаагчдыг Украины дайны xалуун цэгт цэргээ илгээсэн юм.
Мөн өчигдөр буюу тавдугаар сарын 9-ны өдөр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОXУ-ын Ерөнxийлөгч Владимир Путинд баярын цаxилгаан илгээж xоёр улсын xолбоотны xарилцааг онцлон тэмдэглэжээ.
Эx Сурвалж: Reuters
