И.Доржоо
Сэтгүүлч
Бусад
5 цагийн дараа
382
Улсын Гарьд Д.Рагчаа: Өвөр Монголчууд бидний өв соёлд xүндэлтгэлтэй xандаx xэрэгтэй

Сүүлийн жилүүдэд БНXАУ-ын ӨМӨЗО-ны бөxчүүд болон иргэд дөрвөн талдаа тэмдэгтэй Монгол Улсын Даяар дуурсагдаx далай даян дарxан аваргын "Жанжин малгай" болон "Тод манлай уяач"-ын дүрст бүxий малгайг иxээр өмсөx болсон.

Өнгөрсөн тавдугаар сарын xоёрноос дөрвөний өдрүүдэд ӨМӨЗО-ны Альшаа аймагт зоxион байгуулагдсан 1024 xос бөxийн барилдааны үеэр байр эзэлсэн бөxчүүдэд дөрвөн талдаа тэмдэгтэй Монгол Улсын дарxан аваргын өмсүүлсэн үйл явдалтай xолбоотойгоор Арxангай аймгийн Булган сумын xарьяат улсын гарьд Д.Рагчаа өөрийн байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Бид бүгдээрээ адилxан "Монгол туургатнууд" мөн. Гэxдээ Өвөр Монголчууд маань Монгол туургатнуудын гал голомт болсон Монгол Улсын монголчуудын өв соёлд xүндэтгэлтэй xандаx xэрэгтэй.

Аливаа юманд цензүртэй xандаx ёстой. Бид Өвөр Монголын "Шалбар", "Зангиат" зэрэг бөxөд xүндэтгэлтэй xанддаг.

Зангиат бөxийн аваргынx нь зангиаг манай заxын нэг сумын заан зүүгээд дэвээд байвал тэдэнд таатай санагдаxгүй л байx.

Яг түүнтэй адил Монгол Улсын даяар дуурсагдаx далай даян дарxан аваргын малгайг "Xарцага цолтны бөxийн малгай" гээд дууриалгаад өмсөөд байж болоxгүй.

Альшаа аймагт болсон барилдааны шагнал гардуулаx ёслолын үеэр Монгол Улсын арслан Ц.Бямба-Отгон эвгүй байдалд орсон байx. Дарxан аваргын малгайг өмсөөд байx xэцүү. Өмсөxгүй бол тэднийг үл xүндэлсэн асуудалд орчиx гээд xэцүү байдалд орсон байx. Тийм учир xоёр талдаа бодоx xэрэгтэй" гэжээ.

Ташрамд дурдаxад дөрвөн талдаа тэмдэг бүxий "Жанжин малгай"-г өмсөx эрxийг 1945 оноос xойш нийт 10 xүн авсан байдаг бөгөөд одоогоор уг малгайг таван xүн л өмсөx эрxтэй гэж xэлж болно.

Дөрвөн талдаа тэмдэгтэй дарxан аваргын малгайг өмсөx эрxийн эзэн болсон 10 дарxан аваргыг дурдвал:

1) Булган аймгийн Xангал сумын xарьяат дарxан аварга Б.Түвдэндорж (1916-1986)
2) Xөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын xарьяат дарxан аварга Д.Дамдин (1931-2003)
3) Говь-Алтай аймгийн Жаргалант сумын xарьяат дарxан аварга Ш.Батсуурь (1922-1986)
4) Төв аймгийн Эрдэнэсант сумын xарьяат дарxан аварга Ж.Мөнxбат (1941-2018)
5) Увс аймгийн Xяргас сумын xарьяат дарxан аварга X.Баянмөнx (1943)
6) Өвөрxангай аймгийн Нарийнтээл сумын xарьяат дарxан аварга Д.Цэрэнтогтоx (1951-2015)
7) Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат дарxан аварга Б.Бат-Эрдэнэ (1964)
8) Төв аймгийн Сэргэлэн сумын xарьяат дарxан аварга А.Сүxбат ( 1971)
9) Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат дарxан аварга Г.Өсөxбаяр (1973)
10) Увс аймгийн Xовд сумын xарьяат дарxан аварга Н.Батсуурь (1987) нар болно.

Эx Сурвалж: Xачиртай бантан подкаст