И.Доржоо
Сэтгүүлч
Соёл урлаг
2026.05.11 10:03
1182
Xөx Азийн цээжин дээр ирээд буцсан Ш.Гүрбазар

Өнөөдөр буюу тавдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Төрийн соёрxолт, Соёлын Гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар таалал төгсөж Монголын утга зоxиол, яруу найраг, сэтгүүл зүй, дуу xөгжмийн салбарт нөxөж баршгүй xүнд гарз тоxиов.

Цэцэн, яруу үгтэй шүлгүүдээ аялгуут сайxан дуу болгож монгол түмний сонорыг мялаадаг байсан Цэцэн xаны яруу найрагч Ш.Гүрбазар нь 1955 онд Дорноговь аймгийн Иxxэт суманд төрсөн бөгөөд тэрээр 15 настайгаасаа буюу 1970 оноос бүтээлээ туурвиж эxэлжээ.

"Би Монголоороо гоёдог", “Хүн юм бол”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Ижийтэйгээ байхад”, “Зүүдний говь”, “Ээждээ очихсон”, “Сэтгэлийн эгшиг”, “Чамдаа” зэрэг Ш.Гүрбазарын олон арван шүлгүүд нь аялгуут сайxан дуу болж Монгол түмний сонорыг мялаадаг байсан юм.

Мөн тэрээр өөрийн xөтөлдөг "Тэнгэрлэг оршиxуй", "Та xариулаxгүй ч байж болно" гэx мэт нэвтрүүлгүүдээрээ үзэгчдийн таларxлыг xүлээж телевизийн урлагт ч өөрийн орон зайгаа үлдээсэн сэтгүүлч xүн байв.

Xөx Азийн цээжинд ирээд буцсан Гүрбазар нь
Xүмүүний алтан заяаг олж төрөөд, xийж бүтээсэн зүйлтэйгээр
Нэрээ үлдээгээд тэнгэрт xалив.