m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
3 цагийн дараа
147
Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 тохиолдлыг илрүүллээ

102 дугаарт 2085 дуудлага бүртгэгдэж, 120 нь гэмт хэргийн шинжтэй байжээ.

   Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2026 оны тавдугаар сарын 10-ны өдөр нийт 2066 дуудлага, гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 98 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.

 Мөн зөрчлийн шинжтэй 730 дуудлага бүртгэгдсэн бол шуурхай ажиллагааны хүрээнд хоёр хэргийг илрүүлж, өмнө бүртгэгдсэн 37 хэргийг нөхөн илрүүлсэн байна.

 Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн 84, хулгайлах төрлийн 16, залилангийн 17 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 тохиолдлыг илрүүлж, 88 хүнийг эрүүлжүүлсэн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.