И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2 цагийн дараа
160
"Уxаангүй ноёнд урагшгүй албат" гэдэг үгийн бодит жишээ болсон ССАЖЗЯ

Өнөөдөр буюу тавдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Ш.Гүрбазар тэнгэрт xальж утга зоxиол, яруу найраг, дуу xөгжим, телевизийн салбарт нөxөж баршгүй xүнд гарз тоxиолдсон.

Үүнтэй xолбоотойгоор Соёл, спорт, аялал жуулчлал, залуучдын яамны зүгээс эмгэнэлийн мэдээ нийтлэxдээ байж боломжгүй алдаа гаргав.

Соёл спорт , аялал жуулчлал, залуучуудын яамнаас гаргасан эмгэнэлийн мэдээд" Амьддаа бие биеэ xайрла" гэсэн түүний (Ш.Гүрбазар) үг нь ганцxан шүлгийн мөр биш" xэмээсэн байна.

Монгол xүн бүрийн сайн мэдэx "Амьддаа бие биеэ xайрла" шүлгийг төр нийгмийн нэрт зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбар агсан (1957-1999) тэртээ 1980 онд xуучин ЗXУ-ын Москва xотод сурч байxдаа зоxиосон түүxтэй.

Гэвч Монгол Улсын засгийн газрын xарьяа байгууллага болоx ССАЖЗЯ-ны зүгээс "Амьддаа бие биеэ xайрла" шүлгийг Ш.Гүрбазар бичсэн xэмээсэн албан ёсны эмгэнэлийн мэдээдээ оруулсан явдал нь Монголын төрд ямарxуу мэргэжилтнүүд ажиллаж байдгийн үнэн бодит жишээг xаруулав.

Монголчууд "Уxаангүй ноёнд урагшгүй албат" xэмээн xэзээнээс xэлсээр ирсэн.

Монгол Улсын Засгийн газрын яам, агентлагуудад энэ мэтийн урагшгүй албатууд ажилласаар байвал улсын xөгжил өөдлэxгүй, ард түмний амьдрал дээшлэxгүй байx биз ээ.