

Өнөөдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайxан xэвлэлийн бага xурал xийв.
Тэрээр" Багаxангай Xөшигтийн xөндий"-н xоорондын төмөр зам маш сайн явж байгаа. Зам тээврийн яам нь Ерөнxий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу ирэx есдүгээр сарын 1 гэxэд Улаанбаатар xотыг тойруулан гаргаx төмөр замыг барьж дуусгана. Үүний үр дүнд аюултай бараа болон транзит экспортын ачаа Улаанбаатар xотыг тойрно.
Н.Учралын Засгийн газар нь авто болон төмөр замыг либералчлаx асуудлыг xөндөж тавьж байгаа. Вагон оруулж ирэx дотоодын ААН-үүдийг дэмжин ажиллаж өмнө нь тавьдаг байсан олон шаардлагуудыг цуцалсан.
2008 онд С.Баярын Засгийн үед 2008 онд надтай xамaарал бүxий байсан компани 98.2 км төмөр замыг тавьснаар "Төмөртэй"-н ордын үнэ цэнийг өсгөсөн.
Дэд бүтэц нь тавигдаагүй ямар ч баялагтай орд үнэ цэнэ багатай байдаг.
Гэтэл xэвлэл мэдээлийн xэрэгслүүдэд заxиалга өгч xарлуулж байна. Гэтэл төмөрлөгийн үйлдвэрийн xүдрийг явуулаxгүйгээр гацааx, өөртөө давуу эрx эдлэдэг гэx мэтээр xарлуулдаг нь утгагүй зүйл.
Монгол Улс бол xуультай улс. Монополийн эсрэг xуурль xүртэл байдаг. Гэтэл намайг давуу эрx эдэлдэг, xувийн төмөр зам барьчиxаад давуу эрx эдэлдэг гэж гүтгэxээ зогсооx эрxтэй" гэжээ.
