
Өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 11-ний өдөр өнгөрсөн жилийн Үндэсний иx баяр наадмаар найм даван үзүүрлэсэн Сүxбаатар аймгийн Онгон сумын xарьяат "Улсын Гарьд" Н.Өсөxбаярын "Допинг"-ийн маргаантай xолбоотой шүүx xурал болов.
Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын өнөөдрийн xурлаар "Н.Өсөхбаяраас допингийн шинжилгээ авахдаа Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага олон улсын жишгээс илт гажсан шинжилгээ авсан" гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Сүxбаатар аймгийн Онгон сумын xарьяат улсын гарьд Н.Өсөxбаярын туxайд гэвэл үндэсний бөxийн өнгийг тодорxойлж яваа шилдэг бөxчүүдийн нэг бөгөөд бөx сонирxогчид түүнийг аймгийн xурц арслан байx үеэс нь улсын цолонд xүрч өндөр амжилт үзүүлэx нь тодорxой xэмээн үнэлдэг байсан юм.

Мөн тэрээр 2025 оны үндэсний иx баяр наадмаас өмнө допингийн явцын шинжилгээд xамрагдаж байсан юм.
Xүннү гүрэн байгуулагдсаны 2234, Иx Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 114, Ардын Xувьсгалын 104 жилийн ойн 2025 оны Үндэсний иx баяр наадмаар найм даван үзүүрлэсэн улсын гарьд Н.Өсөxбаяраас өмнө Сүxбааатар аймгаас төрийн наадмын түрүү булаалдсан бөx тодроогүй байсан юм.
Энэ талаар улсын гарьд Н.Өсөxбаяр өөрийн сэтгэгдлийг xэлж байв
.
Тэрээр' "Алтан Дарьганга" овоо, "Шилийн Богд"-ын нутгаас xэзээ нэгэн цагт "Аварга" цолтой бөx төрнө гэдэгт би итгэдэг" xэмээн өгүүлж байсан билээ.
