

Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр тоxиож байна
-09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
-09:00-13:00 цагт: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар “Төрийн бүтээмж-эдийн засгийн өсөлт” 7 хоногийн өдөрлөгийг ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд энэ сарын 11, 12, 14, 15-нд зохион байгуулж байна.
-10:00 цагт: Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд болох “Сувилагч тандаа баярлалаа-2026” улсын зөвлөгөөнд оролцож, үг хэлнэ.
10:00 цагт: “Хариуцлагатай бизнес ба хүний эрх: Хүний эрхийн магадлан шинжилгээ” уулзалт, хэлэлцүүлэг НҮБ-ын байранд болно.
10:00 цагт: "Дилав хутагт ба Оуен Латтимор: Тив дамнасан өв“ тусгай үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд болно.
16:00 цагт: Монгол Улсын гавьяат малчин, ахмад дайчин, “фронт” хэмээн нэрлэгдсэн, 104 настай С.Цэгмидийн түүхэн амьдралаар бүтээсэн “Төөрөг-Домог” ном, “Ховор хувь заяа” баримтат киног Улаанбаатар дахь “Русский Дом”-д нээнэ.
18:00 цагт: “Монгол-Германы соёлын өдрүүд”-ийн хүрээнд “Жазз хөгжмийн тоглолт” Монгол Улсын Консерваторид болно.
-"Тэрбум мод тарих үндэсний өдрүүд" зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
-"Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн оролцоо ба манлайлал" чуулганд оролцогчдын үзэсгэлэн худалдаа Сэлэнгэ аймгийн АДБ-ийн "Сэлэнгийн долгио" чуулгад болно.
Хилийн чанадад:
-Монголын алдарт “The HU” хамтлаг АНУ-д ээлжит аялан тоглолтоо эхлүүлнэ.
-БНЭУ-ын Гандинагар хотод Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-17-нд болно.
-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
Эx Сурвалж: МОНЦАМЭ
