И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2 цагийн дараа
172
“Сэлбэ 20 минутын хот” төслийн талбайд 2258 гаруй инженер, техникийн мэргэжилтэн ажиллаж байна

Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 8575 айлын 113 блок орон сууцыг ашиглалтад оруулах юм.

Төсөл нь дөрвөн багц, долоон хэсэгт хуваагдан хэрэгжиж байгаа бөгөөд 100 блокийн барилга угсралтын ажил үргэлжилж байна.

Барилгын ажил багц тус бүрээр төлөвлөгөөний дагуу явагдаж, зарим хэсэгт 6-7 давхрын угсралт амжилттай өрнөж байгаа.

Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 2258 гаруй инженер, техникийн мэргэжилтэн 130 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Энэ оны долоодугаар сард барилга угсралт дуусаж, гадна фасадын ажил эхлэх төлөвлөгөөтэй. Сэлбэ дэд төвийн нийт гүйцэтгэл 32.6 хувьтай байгаа бөгөөд 2026 онд гүйцэтгэлийг 65 хувьд хүргэхийг зорьж буй.

Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт гүйцэтгэгч болон бараа материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд байгаа нь дотоодын эдийн засгийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС