m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ-ын гишүүн
2 цагийн дараа
349
ChatGPT-ээр эмгэнэл бичүүлтлээ чадамжгүй болсон ССАЖЗЯ

Өчигдөр буюу тавдугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Ш.Гүрбазар тэнгэрт xальж,  утга зоxиол, яруу найраг, дуу xөгжим, телевизийн салбарт нөxөж баршгүй xүнд гарз тоxиолдсон билээ. Хүн бүр бичсэн шүлэг, тэнгэрлэг оршихуйг нь бодож монголын ард түмэн эмгэнэн гашуудаж байхад салбар яам болох Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам нь эмгэнэл ч илэрхийлж, бичиж чадахгүйд хүртлээ доройтов. Өчигдөр О.Дашбалбар агсаны  "Амьддаа бие биеэ xайрла" шүлгийг түүнийх болгон, овгийг нь буруу бичиж, оюун сэтгэлт хүн биш ChatGPT-ээр эмгэнэл бичүүлтлээ дордсоныг хэн хүнгүй гайхаж байна. Олны шүүмжлэлтэй зэрэгцэн эмгэнэлдээ дөрвөн ч удаа засвар оруулсан ч алдаатай хэвээр байснаас өчигдөр орой яам өөрийн пэйж хуудаснаасаа эмгэнэлийг авсан байх юм. 

Энэ талаар салбарын сайд Ж.Алдаржавхлан "Намайг гадаадад байх хооронд ийм алдаа гарчээ. Очиж байгаад бичсэн хүнтэй нь хариуцлага тооцно" гэсэн байна. 

Харин Ардын жүжигчин, төрийн хошой шагналт Н.Жанцанноров "Алдар суутай хүмүүсийг өөд болоход бичдэг "эмгэнэл” төлөвлөж бичих ажил бол маш их хариуцлагатай эд байсан юмсан. 

Түүнийг суут гэх үү, агуу гэх үү, алдарт гэх үү, нэрт гэх үү, авьяаслаг гэх үү, билиг танхай гэх үү гээд тодорхойлох ганцхан үгийг сонгоход ч урьд өмнөх хүмүүст зориулсан эмгэнэлтэй харьцуулж жинг нь тааруулах хэрэг гардаг" гэж бичжээ. 

Бүхэл бүтэн салбар яам нь сайдын оролцоогүй төрийн алдар цуут хүнээ хүндэтгэн үдэж чадахгүй чадваргүй хүнээр багаа бүрдүүлсэн нь төрийн эмгэнэл гэлтэй.  ССАЖЗЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч И.Сарангэрэл тэрхүү эмгэнэлийг бичсэн байж болзошгүй бөгөөд  ХУД-ийн 1-р хорооны Засаг даргаар ажиллаж байсан,  2024 оноос ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа юм байна.