И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
3 цагийн дараа
130
“Эмэгтэйчүүд олуулаа” удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Нийслэлийн Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос “Эмэгтэйчүүд олуулаа” удирдах ажилтны зөвлөгөөнийг зоxион байгуулав.

Уг зөвлөгөөнийг НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн СДМЭХ-ны дарга Б.Ану-Үжин зохион байгуулж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн, СДМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа, Ерөнхий Нарийн Бичгийн Дарга У.Өнөрцэцэг, бусад СДМЭХ-ны удирдлагууд оролцлоо.

Зөвлөгөөний үеэр СДМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа өөрийн дэвшүүлж буй "WOMEN" хөтөлбөрийг нийслэлийн эмэгтэйчүүдэд танилцуулж, Нийслэлийн СДМЭХ-ны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилт, төлөвлөгөөг хэлэлцлээ.