m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
4 цагийн дараа
164
Г.Майцэцэг: НӨАТ-ын хууль монополь компаниудыг л дэмжиж байна

Иргэн Г.Майцэцэг НӨАТ-ын хуулиар d.parliament платформд гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тэрээр "НӨАТ буюу арван хувийг эцсийн хэрэглэгч буюу иргэд та бид төлдөг. Нэмүү өртгийн албан татварт яагаад зарим төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэж байна вэ гэхээр хямд үнээр иргэд аваасай гэж анхаарсандаа НӨАТ-гүй өгдөг. Жишээлбэл боловсролын салбар болон эрүүл мэндийн салбар. Бүтээгдэхүүн тэр дундаа 13.1.15,16,17-д юу гэж заасан бэ гэхээр Монгол Улсын газрын хөрсөнд ургасан хүнсний ногоо, сүү мах ногоог нэмүү өртгийн албан татвараас чөлөөлсөн байгаа. Гэтэл энэ хууль иргэд бидэнд тэгш үйлчлэхгүй байна.

Тухайлбал бид гэрийнхээ ойролцоох жижиг дэлгүүрээс сүү, гурилаа НӨАТ-тэй үнээр авч байна. Заавал том сүлжээ таван дэлгүүрээр үйлчлүүлвэл НӨАТ-гүй үнээр авах боломж олгож байна.

Гэтэл энэ асуудал нь шударга бус байна гээд ТЕГ-т хандсан ч хариулт нь юу байсан бэ гэхээр "Бид зөвхөн хэрэгжүүлэгч агентлаг. УИХ-ын гаргасан НӨАТ-ын хуулийн 13.10-т хэрэв дамжуулан борлуулагч бол жижиг дэлгүүрт энэ хууль үйлчлэхгүй гэнэ. Тэгвэл тэр том таван сүлжээ дамжуулан борлуулагч биш үү. Эсвэл УИХ нь зөвхөн монополиудыг дэмжсэн хууль санаачилдаг болсон юм уу. Энэ нь шударга бус байна. Иймээс зургаа, найман нэрийн хүнсний дэлгүүр эрхлэгчид гарын үсэг цуглуулахаар d.parliament.mn дээр өргөдөл гаргасан" гэлээ.