m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
6 цагийн дараа
183
А.Амарбаяр: Гишүүд 390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээлэл ор үндэслэлгүй худал

УИХТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга А.Амарбаяраас УИХ-ын 40 гишүүн орон сууцны дэмжлэг авсан эсэх талаар тодрууллаа. Тэрээр "УИХ-ын дарга УИХ-ын гишүүдийн тойрогтоо зарцуулах мөнгөнд аудит хийх чиглэл өгсөн гэх мэдээ гарсан ч УИХ-н дарга ямар нэгэн чиглэл өгөөгүй. УИХТГ-ын санхүүгийн үйл ажиллагаанд ҮАГ-аас ээлжит аудитаа хийсэн. Энэ шалгалттай андуурсан юм болов уу гэж бодсон. Энэ аудит дууссан, удахгүй УИХ-д танилцуулна байх. Ийм мэдээллийн би судалж үзэхэд 2024.7.21-нд 48 гишүүнд орон сууцны дэмжлэг үзүүлсэн гэх мэдээлэл гарснаар тухайн үед ийм хуулийн зохицуулалт байхгүй гэж мэдэгдэл гаргаж байсан юм билээ. Үүнтэй холбоотой манай УИХТГ-аас өнөөдөр мөн мэдэгдэл гаргасан. 2024 оны с онгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын нэг ч гишүүн нэг ч төгрөгийн орон сууцны дэмжлэг аваагүй. УИХ-ын туай хууль болон бусад хууль тогтоомжоор гишүүдэд тусгайлан орон сууцны дэмжлэг өгөхийг заагаагүй. 

Одоогийн их хурлын 40 гишүүн тус бүр 390 сая төгрөгийн дэмжлэг авсан гэж гарсан мэдээлэл ор үндэсгүй худал мэдээлэл. 

Өмнөх парламентын үед авдаг жишиг байсан юм билээ. Нарийн тоог нь гаргаагүй ч орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд дээд тал нь 50 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байсан юм билээ" гэлээ.