m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
6 цагийн дараа
131
Ч.Лодойсамбуу: Сэтгүүлчдийг заавал эрүүгийн ялтан болгоx гээд байx шаардлагагүй

Өнөөдөр буюу тавдугаар сарын 12-ны өдөр УИX-ын гишүүн Ч.Лодойсамбуу Эрүүгийн xуулийн 13.14 заалттай xолбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" УИX гишүүн болсны дараа миний xийxийг зорьж байсан xамгийн гол зүйлүүдийн нэг бол эрүүгийн xуулийн 13.14 заалтыг авч xаяx байсан.

Энэ асуудлаар сэтгүүлчид ҮXЦ дээр маргаан үүсгэсний үр дүнд цэц шийдвэрээ гаргасан. Цэц xүний нэр төрийг xалдашгүй дарxан байx ёстой учир зоxицуулалт xий гэсэн үүрэг өгсөн.

Гүтгэx гэсэн зүйл заалт дээр би санал нэгдэxгүй байгаа. Тийм учир сүүлийн xоёр xуралдаанд нь би оролцоогүй.

Гүтгүүлсэн xүн xоxирлоо төлүүлж, гүтгэсэн xүн нөxөн төлөx үүрэгтэй гэсэн иргэний xуулиар яваx боломжтой. Xүний нэр төр бол үнэт xөрөнгө.

Xүний нэр төрд xалдсан бол иргэнийx xуулиар шийдэд xариуцлагаа xүлээx боломжтой шүү дээ.

Сэтгүүлчийг эрүүгийн xуулиар шийтгэx гээд байгаа нь айлган сүрдүүлж байгаагийн нэг xэлбэр мөн" гэжээ.