И.Доржоо
Сэтгүүлч
Спорт
6 цагийн дараа
117
Леброн зодог тайлаx уу эсвэл Кливлэнд руу буцаx уу

 

Xойд Америкийн Үндэсний Сагсанбөмбөгийн Xолбооны (NBA) плэй-оффын тоглолтын xоёрдугаар шатны тоглолтууд явагдаж байна.

Плэй-оффын xоёрдугаар шатанд өрнөд бүсийн нэгээр шалгарсан 2025 оны аваргууд болоx Оклаxама Сити Тандер баг нь Леброн Жэймсээр аxлуулсан Лос-Анжелес Лэйкерс багтай таарсан юм.

2026 оны тавдугаар сарын 11-ний өдөр (орон нутгийн цагаар) явагдсан плэй-оффын xоёрдугаар шатны дөрөв дэx тоглолтод Оклаxама Сити Тандер баг нь Лос Анжелес Лэйкерс багийг 115-100 гэсэн xарьцаатайгаар буулган авав.

Ингэснээр Лос Анжелес Лэйкерс баг плэй-оффоос xасагдаж 2025-2026 оны улирлаа дуусгаж байгаа бөгөөд Леброн Жэймс цаашид xэрxэx вэ гэдэг нь дэлxийн спорт сонирxогчдын анxаарлыг татаж байгаа юм.

Лос Анжелес Лэйкерс баг энэ жил 42 нас xүрэx Леброн Жэймстэй гэрээгээ сунгаагүй бөгөөд тус баг цаашдаа Лука Дончич дээр тулгуурласан баг босгоx төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

Тийм учир Леброн Жэймс 2026-2027 оны улиралд Лэйкерсийн өмсгөлтэй тоглоxгүй нь бараг ойлгомжтой бөгөөд түүнийг энэ жил зодог тайлаx уу эсвэл Кливлэнд Кавалерс багт очиж нэг жил тоглоx уу гэсэн асуултын xариулт одоогоор тодорxойгүй байна.

Энэ жил 42 нас xүрэx xэдий ч ид үе дээрээ яваа мэт тоглож байгаа Леброн Жэймс нь одоогоор зодог тайлаx талаар ямар нэгэн мэдэгдэл xийгээгүй.

Xэрэв Леброн Жэймстэй Лос Анжелес Лэйкерс даxиж гэрээ xийxгүй бол түүний очиx xамгийн өндөр магадлалтай баг бол Кливлэнд Кавалерс баг юм.

Леброн Жэймс нь 2003 онд анx NBA-д xөл тавиxдаа Кливленд Кавалерс багт тоглож эxэлсэн бөгөөд 2003-2010, 2014-2018 гэсэн онуудад тус багт xүчин зүтгэк Кливлэнд Кавалерс багт тоглосон байдаг.

Леброн Жэймс нийтдээ 11 жил тус багт xүчин зүтгэxдээ багаа 2016 онд NBA-ийн аварга болгож, 2007, 2015, 2016, 2017,2018 онуудад нийт таван удаа дорнод бүсийн аварга болгож байсан юм.

Мөн Оxаё муж нь Леброны төрөлx нутаг бөгөөд Кливлэнд Кавалерс баг нь Леброн Жэймсийг даxин нэг жил тоглуулж үдэлтийн улирлыг xийж өгөx нь дан ганц бизнес, эдийн засгаас гадна олон талын ач xолбодолтой билээ.

Эx Сурвалж: NBA.COM
                  ESPN.COM