m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
6 цагийн дараа
604
Баян-Өлгий аймагт 12-р ангийн хүүхдүүд осолд орж, нэг хүн нас баржээ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт автомашин онхолдож хүн нас барсан гэх мэдээлэл энэ оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 19.00 цагийн орчимд тус аймгийн цагдаагийн газарт бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 17 настай, эмэгтэй А нас барж, 18 настай эмэгтэй Ж, Г, 19 настай эмэгтэй К нар гэмтэл авч, эмнэлэгийн хяналтад эмчлүүлж байна. Тухайн иргэд нь аймгийн ЕБС-ийн 12 ангийн сурагчид байжээ.