m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.25 02:32
1044
Нарны тухай сонин хачин

НАР ХӨХ ӨНГӨТЭЙ 

Ангараг гариг дээрээс нарыг ажиглавал хөх өнгөтэй харагдах гэнэ. Харин манай гариг дээр ангарагийн нөхцөл бүрдэх үед нар хөх харагдах боломжтой. Ангарагийн нөхцөл гэж юу вэ? Нар бидэнд шар өнгөтэй харагддаг. Яагаад гэвэл нарны төрөлх цагаан өнгө агаар мандлыг нэвтлэн гийгүүлэх үедээ сарниж, шар мэт харагддаг байна. Дэлхий дээр хумхийн тоос бага, агаар мандал ихтэй. Харин Улаан нүдэн гариг дээр эсрэгээрээ агаар мандал байхгүй, хумхийн тоос ихтэй. Тиймээс тоосны хэсгүүдийг нэвтлэн гарч буй нарны туяа ангараг дээрээс хөх өнгөтэй харагдах нь. Харин манай дэлхий дээр галт уул дэлбэрэх юмуу их хэмжээний түймэр дэгдэх үед тэнгэрт тоос бужигнаснаар нар хөх өнгөтэй харагдаж болох юм байна. 
   НАРНЫ ТАЛААРХ СОНИН ХАЧИН 
  * Нар бол тэнгэрийн заадас дахь 200 гаруй тэрбум одны нэг. 
  * Нарны энерги 386 тэрбум мегаватт. 
 * Манай дэлхий нарнаас 94 тэрбум мегаватт энерги хүлээн авдаг. 
  * Нарны гадаргуун температур цельсийн 5500 градус байдаг. 
  * Нар секунд тутамд таван сая тонн материал гээж байдаг ажээ. 
 * Нарны диаметр дэлхийнхээс 109 дахин том. Бидний хэрэглээний бодит зүйлтэй харьцуулахад, нар хөлбөмбөгийн бөмбөг шиг, бархасбадь гольфийн бөмбөг шиг харин дэлхий вандуй шиг харагдана. 
  * Дэлхий дээр 60 кг-тай байдаг хүн наран дээр 1680 кг –ийн жин татах гэнэ. Учир нь наран дээр хүндийн хүчин дэлхийнхээс 28 дахин их байдаг. 
 * Наран дээр дэлхийнх шиг хатуу гадарга огт байхгүй. Бүхэлдээ хий бүтэцтэй. 
  * Нар, дэлхийн хооронд 146.60 сая км зай бий. 
  * Нарны гэрэл дэлхий рүү найман минут, 30 секундэд хүрдэг. 
 * Эрдэмтдийн тооцоолсноор, нар 4.7 тэрбум жилийн настай  бөгөөд дахин таван тэрбум жилийн нас лав байгаа аж. Нэг  тэрбум жилийн дараа нар одоогийнхоос 10 дахин хурц болох  агаад энэ үед дэлхийн агаар мандал халуун гал болон хувирч, х  харин 5.5 тэрбум жилийн дараа нар устөрөгч болон хувирна    гэсэн урьчилсан мэдээг эрдэмтэд гаргасан. 

БАРХАСВАДИЙН ОНЦЛОГУУД 
Гариг эрхэстэй холбоотой сонин хачин, учир битүүлэг зүйлс үй олон. Бархасбадь гаригийн талаарх сонирхолтой баримтуудаас хамгийн онцгой гурвыг танилцуулъя. Бархасбадь гариг нь нарны аймгийн хамгийн том гариг. Тиймдээ ч нарны аймагт багтдаг бусад гаригаасаа 2.5 дахин хүнд жинтэй гэнэ. Гэхдээ нарны дэргэд Бархасбадийн хэмжээ ердөө л 1/1047 аж. Бархасбадь гариг дээр асар том улаан толбо бий. Эрдэмтэд үүнийг 350 жилийн өмнө үүссэн асар том антициклон хэмээн үздэг. Гэхдээ энэхүү толбо 350 жилээс ч өмнө үүссэн байх магадлалтай бөгөөд гагцхүү ажиглагдах болсон хугацаанаас хойш үүслийг тодорхойлсон нь энэ. Эл циклоны хэмжээ эрдэмтдийн тогтоосноор, 14000 км-ийн өргөн, 40000 км- ийн урттай аж. Энэхүү хуй салхи нь цагийн зүүний эсрэг хөдөлгөөнөөр 500 км/цагийн хурдтай эргэлддэг байна. Бархасбадь гариг одоогийн байдлаар 63 дагуул гаригтай бөгөөд тэдгээрийн зарим нь ердөө хоёр км-ийн диаметртэй.