И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
18 мин дараа
167
Танилц: Өнөөдөр болоx үйл явдлууд

Өнөөдөр болох үйл явдлын тойм

09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

09:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

09:30–16:00 цагт: Монгол Улсын хийн салбарын хөгжил, аюулгүй байдал, дэвшилтэт технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх “Gas Safety & Technology сonference-2026” зөвлөгөөн “Холидэй Ин” зочид буудалд болно.

10:00 цагт: ХХОАТ-ыг нэг хувь болгохтой холбоотой хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын 32 гишүүнийг төлөөлж Ж.Баярмаа нар мэдээлэл хийнэ.

-Уран уншлагын уралдаан Хүүхдийн төв номын санд болно.

-"Тэрбум мод тарих үндэсний өдрүүд" зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

 

Хилийн чанадад:

БНЭУ-ын Гандинагар хотод Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-17-нд болж байна. 

-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Эx Сурвалж: МОНЦАМЭ